Шууд Chart

“Дулаан эрүүл орчинд хэмнэлттэй амьдарцгаая” аян Баянзүрх дүүрэгт эхэллээ

2014-09-19 16:27:55

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэд бүтэц тохижилтын хэлтэс, Нийслэлийн агаарын чанарын албатай хамтран “Дулаан эрүүл орчинд хэмнэлттэй амьдарцгаая” аяныг өнөөдөр зохион байгууллаа. Аяны нээлтэй Засаг даргын орлогч Т.Батцогт, Нийслэлийн агаарын чанарын албаны мэргэжилтнүүд болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Аж ахуйн нэгж, албан байгууллагууд, нийтийн орон сууц, гэр хорооллын айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, дулаан хэмнэлтийн зөв дадалд бүх нийтийг уриалах зорилгоор “Дулаан эрүүл орчинд хэмнэлттэй амьдарцгаая” аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд “Өлзий”, “Хас”, Века”, “Дөл”, “Номин”, “Чин” зэрэг зуух болон дулаалгын материал үйлдвэрлэгч 14 компани өөрсдийн бүтээгдэхүүнээ иргэдэд танилцуулсан.

Мөн шал, таазны халаалт, ханын дулаалгын материал зэрэг дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй, өртөг багатай, шинэ дэвшилтэт технологи бүхийбүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргасан юм. Дашрамд дурдахад, “Дулаан эрүүл орчинд хэмнэлттэй амьдарцгаая” аян ирэх сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх аж.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

“Дулаан эрүүл орчинд хэмнэлттэй амьдарцгаая” аян Баянзүрх дүүрэгт эхэллээ  
Үзсэн: 1373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй