Шууд Chart

ИНЕГ-ын архивыг жишээ болгон үзүүлэв

2014-09-19 16:27:02

Архивын Ерөнхий газрын 2015 оны улсын үзлэгийг угтаж Цагдаагийн Ерөнхий газрын төв архив, “МИАТ” ТӨХК-тай хамтран “Байгууллагын архивын ажлын зохион байгуулалт”, “Архивын хадгаламж нэгж бүрдүүлэх данс бүртгэл үйлдэх арга зүй” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
“МИАТ” ТӨХК-ийн хурлын танхимд болсон сургалтад ЦЕГ, түүний харьяа газруудын бичиг хэргийн эрхлэгч, архивч нар хамрагдсан бөгөөд үлгэр жишээ болгож ИНЕГ-ын архивын үйл ажиллагаатай танилцууллаа. ИНЕГ-ын архивын арга зүйч Д.Содцэцэг, Бичиг хэргийн эрхлэгч Б.Туул нар архивын зохион байгуулалт, бүртгэл, данс бүртгэлийн ажлаа газар дээр нь танилцуулж үзүүлсэн юм.
Сургалтад хамрагдсан архив, бичиг хэргийн ажилтнуудад хичээл заасан АЕГ-ын Мэргэжил арга зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Цэндсүрэн ИНЕГ-ын архив тавиур, шүүгээ, тоног төхөөрөмжийн хангалт сайтай, архив, бичиг хэргийн хадгалалт сайн байгааг онцлоод чийг, дулааны хэмжээг тохируулах багаж хэрэгсэл нэмж суурилуулах шаардлагатайг хэллээ.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

ИНЕГ-ын архивыг жишээ болгон үзүүлэв  
Үзсэн: 2201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй