Шууд Chart

Prada-ийн ашиг буурахад юу нөлөөлөв?

2014-09-22 07:40:59

Италийн загварын брэнд Prada-ийн ашиг буурахад арьсан эдлэлийн борлуулалт болон валютын ханшийн өөрчлөлт нөлөөлсөн байна. Тухайлбал тус компанийн ашиг энэ оны эхний хагаст 21%-иар буурч, 244.8 сая еврод хүрчээ. Еврогийн ханш чангарсан нь борлуулалтад нөлөөлснөөс гадна эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсныг Prada мэдэгдэлдээ онцлоод, оны 2-р хагаст ч борлуулалт эхний хагасынхтай ойролцоо байна гэж тооцоолсноо танилцууллаа.

Гэхдээ дунд хугацаанд тансаг зэрэглэлийн зах зээлээс олох ашгаа нэмэгдүүлэх боломж өндөр байгаа гэж Prada-ийн гүйцэтгэх захирал Патрицио Бертелли үзэж байгаа аж. Тус брэндийн хувьд оны 1-р хагаст арьсан эдлэлийн борлуулалт нь 1.4%-иар буурахад Европ, Азийг жуулчдын урсгал татарсан нь гол нөлөө үзүүлжээ. Гэхдээ Prada-ийн гутал болон бэлэн хувцасны борлуулалт өссөн бөгөөд тэр дундаа эрэгтэй хувцасны борлуулалт 19%-иар нэмэгдсэн байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Prada-ийн ашиг буурахад юу нөлөөлөв?  
Үзсэн: 3111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй