БНХАУ-ын эдийн засгийн эрчимтэй хөгжлийг өсөлт дэвшлээрээ харуулж чадсан онлайн худалдааны компани болох "Alibaba Group Holding" нь АНУ-ын биржид хувьцаагаа арилждаг хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын нэг боллоо. "Alibaba" Нью-Йоркийн биржид IPO хийж, хувьцаа нь 38 хувиар өссөнөөр тус компанийн үнэлгээ $231.4 тэрбумд хүрсэн байна.
Өөрөөр хэлбэл, Хятадын тэргүүн баян Жак Магийн компани Америкийн өрсөлдөгчид болох Amazon.com болон EBay-ийг нийлүүлснээс ч том компани болов. Тодруулбал, "Standard & Poor’s" 500 индекс бүртгэлтэй 500 компанийн зөвхөн 10 нь л "Alibaba"-аас томд тооцогдохоор болж байна. Тус компани өнгөрсөн долоо хоногт Нью-Йоркийн биржид IPO хийж $21.8 тэрбумын хөрөнгө босгосон нь түүхэн амжилт болсон юм. Учир нь АНУ-ын ямар ч компани урьд өмнө ийм хэмжээний IPO хийж байгаагүй ажээ.
Жак Ма 1999 онд Ханжоу муж дахь байрандаа "Alibaba" компанийнхаа үйл ажиллагааг эхлүүлж байсан бөгөөд тухайн үед 60 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийж байжээ. Харин одоо түүний хөрөнгө $26.5 тэрбум болж өсөөд байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Америкийг шуугиулсан Жак Ма | ||
Үзсэн: 3888 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.