Өдөр тутмын сонинуудын есдүгээр сарын 22-ны өдрийн онцлох мэдээ, материалуудын тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Н.Номтойбаяр: Тэр хүн намынхаа болон сонгогчдынхоо итгэлийг алдсан байна. Ял шийтгэлээ эдлэ л дээ”, “Уран зурагт хорхойтой дипломатчийнх”, “Т.Дуламдорж: Олон улсад эрэн хайх, аврах багтай болно”, “Жолоочгүй трактор талбайд ажиллана” гэсэн гарчигтай ярилцлагыг унших боломжтой.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Энэ жилийн шалгаруулалтад залуус өнгөтэй байлаа”, “Согтуу үнээ ба хуудуугүй хуурай сүү”, “Дэлгэрэх голд үерийн ус хуримтлуулах хөв байгуулжээ”, “Таван байршилд ус зайлуулах шугам барьжээ”, “Эмийн санчдын нэг өдөр өдөрлөг боллоо” зэрэг мэдээ, материал нийтлэгджээ.
“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаараас “Я.Санжмятав сайдаа, 700 000 ам.доллараар ажилгүйдлийг бууруулна гэсэн яасан бэ”, “Э.Төмөрхуяг: Солонгос эмч монгол залууг эмчилнэ гээд дэлүүг нь авсан”, “Галзуугийн голомтод вакцин хомсдолтой байна” зэрэг мэдээ мэдээлэл, сурвалжлагыг онцлож байна.
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаараас “Гуулин улс Азийн спортын наадмыг гурав дахиа өлгийдлөө”, “Б.Шинэбаяр: Улсын өрийн хязгаар бага байгааг хүмүүс ойлгох хэрэгтэй”, “Р.Пүрэвлхам: Монголд нас барсан хүнийг шүүдэг жишиг тогтчих вий”, “Т.Батцэцэг: Миссийн тэмцээнд монгол гэдгээрээ онцгойрно” гэсэн гарчигтай ярилцлагыг уншаарай.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Д.Данзан: Гурав биш хоёр бөхийн тухай яриа бий”, “Ч.Тогоо: Онгоц осолдсон шалтгааныг таван жил мөрдөөд олоогүй байхад би яаж мэдэх вэ”, “Г.Ганбат: Монгол Улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайланг цахимаар авдаг боллоо” зэрэг ярилцлагуудыг онцлож байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1861 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.