Монголын хөлбөмбөгийн холбооноос Шүүгчийн анхан шатны курсыг энэ сарын 14-16-ны хооронд зохион явуулахаар төлөвлөж байна. Улмаар ирэх 4-р сард Олон улсын хөлбөмбөгийн холбооноос зохион явуулах шүүгчийн семенарт дэвшин суралцах эрх олгох тул хөлбөмбөг сонирхон хичээллэдэг ирээдүйд шүүгч болох сонирхолтой 25 хүртлэх насны залуус тус сургалтанд хамрагдах боломжтой.
Түүнчлэн тус холбооноос дасгалжуулагчдын анхан шатны "Д" зэрэглэлийн курсыг энэ сарын сүүлээр зохион явуулах бөгөөд ирэх 6-р сард болох Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион явуулах "С" зэрэглэлийн курст суралцаж ОУ-ын зэрэглэлтэй болох боломжийг үе үеийн ахмад тамирчдыг сурталчлах, тэднийг хөлбөмбөгийн спорттой байнгын холбоотой байлгах, эрүүл мэндийг нь бэхжүүлэх зорилготой 2010 оны цагаан сарын нэрэмжит ахмад хөлбөмбөгчдийн футзалын тэмцээнийг ирэх сарын 2-5-ны өдрүүдэд УБ хотноо зохион байгуулах гэж байна.
Тэмцээнийг МХБХ-ноос томилогдсон Зохион байгуулах хороо удирдан явуулахаас гадна 37-42, 43-48, 49-54, 55-аас дээш гэсэн наны ангилалд явагдах юм. Ахмад хөлбөмбөгчдийн футзалын тэмцээнд оролцож байгаа тамирчин 2 насанд шилжиж тоглохгүй бөгөөд тоглолт холимог системээр явагдана. Мөн тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр 55-аас дээш насны, хөлбөмбөгийн “Спортын мастер” цолтой ахмад тамирчдад хүндэтгэл үзүүлэх юм байна. Тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлгийг энэ сарын 25-ны 16 цаг хүртэл МХБХ дээр хүлээж авах юм байна.
Монголын хөлбөмбөгийн холбоо сургалт зохион байгуулна | ||
Үзсэн: 1537 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.