Шууд Chart

Ханхүүг “Жоржи” хэмээн өхөөрдөн дууддаг болжээ

2013-07-31 12:55:18

Их Британийн хаан ширээг залгамжлах бяцхан Ханхүүг ойр дотныхон нь Жоржи  өхөөрдөн хэмээн дуудах болжээ. Түүний өвөө Ханхүү Чарльзын  ярьснаар Кембрижийн гүнж Кейт, Ханхүү Уильям нар  бяцхан хүүгээ Жоржи  хэмээн дуудахдаа ихэд таатай байгаа гэнэ.

Ийнхүү мэндэлснийхээ маргааш Жорж Александр Луи хэмээх нэрээр олонд хүндлэгдэх болсон баяцхан ханхүү өөр нэгэн шинэ нэртэй болжээ. Бяцхан хүүгийн  жинхэнэ нэрний талаар сонирхуулахад Их Британийн түүхэнд өнөөг хүртэл Жорж нэртэй зургаан хаан байснаас хамгийн сүүлчийнх нь хатан хаан II Элизабетын аав байсан юм.
 
Хэдийгээр түүний жинхэнэ нэр Алберт, гэр бүлийнхнийх нь дууддаг нэр Берти байсан ч тэрээр олон түмэнд Жорж хаан хэмээн алдаршсан байдаг. Луи нэрийн хувьд ханхүү Уильямын өөрийнх нь дөрөв дэх нэр. Энэ нэрийг түүний өвөө, хатан хааны нөхөр Эдинбургийн гүнгийн нагац ах лорд Луй Маунтбаттенд хүндэтгэл үзүүлэн өгсөн байна. Чарльз хунтайжийн хувьд тэрээр хамгийн хайртай, хүндэлдэг хүмүүсийнх нь нэг байжээ.
 
Жорж гэдэг нь хатан хааны аавд хүндэтгэл үзүүлж өгсөн нэр мэт харагдавч залуу аав, ээж хоёрт анхнаасаа энэ нэр таалагдаж байжээ. Кэтриний хувьд Александр нэрэнд нь илүү дуртай байгааг эх сурвалжуудад мэдээлж байсан билээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ханхүүг “Жоржи” хэмээн өхөөрдөн дууддаг болжээ   
Үзсэн: 1167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй