Шууд Chart

Ой хамгаалагчид мотоцикл, иж бүрэн хэрэгсэлтэй болжээ

2014-09-22 10:50:11

Хүн амын ундны усны эх үүсвэр, байгалийн нөөц газрыг хамгаалах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэр Баруун салааны амны Бумбатын рашааныг Сонгинохайрхан дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор  2013 онд Байгалийн нөөц газрын ангилалаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан юм.

Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан дээрх газрын хөрсний бохирдлыг бууруулах, тоосжилтоос сэргийлэх ажлын хүрээнд “Амьд Байгаль” ТББ-ын санаачлагыг дэмжин, нийслэлийн Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ, Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Цэвэр агаар төсөл, Агаарын чанарын алба, Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүдтэй хамтран их цэвэрлэгээний ажлыг  зохион байгууллаа.

Энэ үеэр байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг сайжруулахаар зорилгоор эрчим хүчинд холбогдох боломжгүй газарт ажиллаж байгаа нийт 10 байгаль хамгаалагчдад нарны зайн үүсгүүр, дөрвөн хэсэг тус бүрт сүүлийн үеийн хүчин чадал сайтай иж бүрэн компьютер, принтер олгож, бүх байгаль хамгаалагчийг энгэрийн камер, цахилгаан бороохой, хоёр нүдний дуран, хийн гар буу, зургийн аппарат гэх мэт техник хэрэгслээр бүрэн хангажээ.
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Ой хамгаалагчид мотоцикл, иж бүрэн хэрэгсэлтэй болжээ  
Үзсэн: 1842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй