Английн премьер лигийн тавдугаар тойргийн хүрээнд өнгөрсөн улирлын аварга “Манчестер Сити” талбай дээрээ “Челси” клубыг хүлээж авч, тоголлоо.
Энэ улиралд аваргын төлөө “Сити”, “Челси” клубүүд хүчтэй өрсөлдөнө гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Тиймдээ ч хоёр багийн тоглолт цар хүрээгээрээ том байлаа. Энэ тоглолтод илүү баг нь “Сити” байсан. Тэд хамаагүй илүү бөмбөг эзэмшиж, довтолгоо өрнүүлж, хаалга руу цохисон. Харин “Челси”-гйинхэн тэр чигээрээ хамгаалалтдаа шигдсэн юм.
Гэхдээ л эхний гоолыг “Челси” оруулсан. 66 дахь минутад “Сити”-гийн жигүүрийн хамгаалагч Забалета хоёр дахь шар хуудсаа авч, улаан хуудсаар талбайг чөлөөлсөн.
Түүний дараа буюу 71 дэх минутад Шюррле гоолдож, тооны харьцааг нээсэн. Ийнхүү хүн дутуу үлдсэн “Сити”-г хожигдох нь гарцаагүй гэж байсан.
Гэвч “Челси”-гийн амьд домог, өдгөө “Сити”-гийн өмсгөлтэй тоглож буй Фрэнк Лампард сэлгээгээр орж ирэн 85 дахь минутад тоог тэнцүүлснээр багаа хожигдлоос аварлаа.
Фрэнк Лампард багаа аварлаа | ||
Үзсэн: 1927 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.