Шууд Chart

Монголын анхны эрэгтэй уртын дууны хамтлаг шинэ уран бүтээлээ гаргалаа

2014-09-22 13:19:42

Монгол уртын дууны язгуур, ая данг эвдэлгүйгээр, үндэсний болоод орчин үеийн хөгжимтэй хослуулан гурван хоолойгоор хослон дуулдаг, Монголын анхны эрэгтэй уртын дууны “Язгуур” хамтлагийн уран бүтээлчид анхны уран бүтээлээ сонсогч түмнээ өргөн барилаа.

Тэрбээр “Язгуур” хамтлагийн уран бүтээлчид нь СУИС-ын уртын дууны ангийг Монгол улсын Ардын жүжигчин  А.Нэргүй, МУСТА Д.Батболд нарын удирдлага нь дор суралцаж 2013 онд төгссөн мэргэжлийн уран бүтээлчид бөгөөд зөвлөх багшаар нь МУСТА Д.Батболд ажилладаг байна.
 
Ийнхүү “Язгуур” хамтлагийн анхны уран бүтээл болох “Эрдэнэ засгийн унага” дууны клипийг “Хас медиа” энтертаймент, “Гайхамшигт монгол наадахай”-н хамт олон бүтээсэн бол хөгжмийн найруулга дээр “Color music” студи ажиллажээ.
 
Мөн уран бүтээлчдийн дууны хоолойн тавилт дээр Морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч, найруулагч Д.Түвшинсайхан ажилласан байна.
 
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Монголын анхны эрэгтэй уртын дууны хамтлаг шинэ уран бүтээлээ гаргалаа  
Үзсэн: 2351 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй