БНСУ-ын Инчон хотноо болж буй Азийн 17 дугаар наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд барилдсан Н.Түвшинбаяр алтан медалийн төлөө Казахстаны Раковтой барилдаж, торгуулиар (3:2) яллаа.
-100 кг-д жинд барилдсан Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Тажикстан, БНСУ, Узбекстаны бөхчүүдийг ялж, мөнгөн медалийн болзол хангаад байсан.
Азийн наадмын алтан медалийн төлөө Казахстаны Раковтой барилдаж, ийнхүү аваргын алтан медаль зүүж, эх орныхоо нэрийг өндөрт гаргалаа.
Н.Түвшинбаяр алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 1210 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.