Уг нь ҮХААЯам Монгол Улсын хүнд, хөнгөн, хүнсний гээд бүхий л үйлдвэрлэлийн салбарыг хариуцдагийн хувьд асар их үүрэг хариуцлага ноогддог. Тэр ч утгаараа улсын хэмжээний үйлдвэрлэлийн чиглэлийн, асар их хэмжээний хөрөнгөөр хэмжигдэх тендер удаа дараа зарлагддаг. Гэвч сүүлийн үед зарлагдсан тендер бүр ямар нэг байдлаар гомдол дагуулах болсон байна.
Хамгийн сүүлд нөөцийн мах бэлтгэх тендер будлиантай, шударга бус болсон гэх гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Сангийн яаманд ирж, ҮХААЯ-ыг шалгаж эхэлсэн байна. Шалгалтын дүн хэрхэн гарах талаар бид эргэн мэдээллэх болно.
ҮХААЯ-ыг тендерийн асуудлаар шалгаж эхэлжээ | ||
Үзсэн: 2204 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.