
Энэ жилээс эхлэн зуслангийн газар өмчлүүлж байгаа билээ. Эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Ар хустай, 22 дугаар хорооны Цолмон, Цээнэ, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжид, Яргайт гэсэн таван байршилд газар өмчлүүлэхээр болсон.
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас тодруулахад, “Одоогоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд өмчлүүлэх зуслангийн газар дууссан. Шинээр бүртгэл хийхгүй. Ер нь шинээр зуслангийн газар авах хүсэлтэй иргэдийг ч бүртгэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, зуслангийн газар өмчлөх иргэд заавал эзэмших эрхтэй байхаас гадна хуулийн дагуу ганц удаа газар өмчлөх эрхтэй гэдгээ анхаарах хэрэгтэй. Дахин хэлэхэд, нийслэлд гэр бүлийн зориулалтаар олгохоор болсон газар өмчлөлд хамрагдсан бол зуслангийн газар өмчлөхгүй гэсэн үг” гэлээ.
Газар өмчилсөн хүмүүст зуслангийн газар хувьчлахгүй | ||
Үзсэн: 1459 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.