Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах уралдаан 22 дахь жилтэйгээ золгож байна.
Харин уралдаанд шалгарсан шилдэг хамтлагууд Нийслэлийн баярын өдөр хүндэтгэлийн тоглолтод оролцох юм.
Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт ирэх сарын 8,9,10-нд дүүрэг тус бүрт болно. Хоёрдугаар шатны шалгаруулалт ирэх сарын сарын 17-нд Монголын хүүхдийн ордонд болох юм.
Энэ жилийн найрал дууны уралдаанд заавал дуулах дуугаар хөгжмийн багш Б.Батболдын “Хүүхэд амьтай дэлхий” дууг сонгосон билээ.
Шилдэг хамтлагууд Нийслэлийн баярын хүндэтгэлийн тоглолтод оролцоно | ||
Үзсэн: 1442 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.