Хөдөлмөрийн яам болон нийслэлийн Хөдөлмөрийн газраас жил бүр уламжлал болгон “Бид бүгдийг чадна” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг байна.
Иргэд бүтээгдэхүүнээ зарж борлуулан орлого олоход туслах, бүтээгдэхүүнийг борлуулах гарц олж өгөх болон өрхийн амжиргааг дээшлүүлэх зорилгоор энэ сарын 24-нд буюу маргааш төр захиргааны 4-р байрны гадна талбайд үзэсгэлэн худалдаа гарна. Үзэсгэлэн худалдаанд есөн дүүргийн 60 гаруй иргэн өөрсдийн хийсэн бүтээлээрээ оролцоно.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлээр үзэсгэлэн гаргана | ||
Үзсэн: 1394 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.