
Хятад улсын хамгийн халуун цэг болоод байгаа Шиньжан Уйгурт өнгрөгч ням гарагт дахин халдлага гарч, хоёр хүн амь эрсэдсэн байна. "Reuturs" агентлагийн мэдээлснээр Луньтай тойргийн нэгэн сууринд гурав дараалан дэлбэрэлт болсон бөгөөд орон нутгийн цагдаагийн газраас одоогоор мөрдлөг, шалгалт явуулж байгаа аж.
Хятадын уйгур ястнуудын салан тусгаарлах үндэсний үзэлд суурилсан гэмт халдлагууд сүүлийн үед идэвхжих болсны улмаас хагас жилийн дотор 100 гаруй хүн, тэр дундаа цагдаагийн албан хаагчид амь үрэгдээд байгаа юм. Бээжингийн албан ёсны мэдээгээр “Шиньжанд үйл ажиллагаа явуулж байгаа экстремист “Дорнод Туркестан” байгууллага нь олон улсын террорист байгууллагууд тэр дундаа “Аль-Каида”-тай хамтран ажилладаг” гэжээ. Хятадын Засгийн газраас тус бүс нутагт өндөр хяналт тавьж, гадаадын сурвалжлагчдыг оруулахгүй болсон учир үнэн бодит мэдээллийг авах боломжгүй болоод байгаа ажээ.
Шиньжан Уйгурт дэлбэрэлт болжээ | ||
Үзсэн: 1263 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.