
Error loading player: No playable sources found
Орхон аймгийн Статистикийн газрын мэргэжилтэн бүсгүй айлуудаас судалгаа авч яваад бусдын гарт амиа алдсан байна. Энэхүү хэрэг өчигдөр болсон бөгөөд хэргийг 1980 онд төрсөн, сэтгэцийн өвчтэй залуу үйлдсэн болох нь тогтоогджээ. Хохирогч Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн айлуудаас судалгаа авч явсан гэнэ. Тэрээр 1981 онд төрсөн, 10 настай охинтой өрх толгойлсон эмэгтэй байжээ.
Хэрэгтэн бүсгүйг таван удаа хутгалж амь насыг нь хөнөөхийн зэрэгцээ өөрийгөө гурван удаа хутгалсан байсан гэнэ. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Судалгааны ажилтан бүсгүй бусдын гарт амиа алджээ | ||
Үзсэн: 1887 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.