![](/uploads/201307/news/thumb/180431ad719bf8af3e060dc2ae672536_x3.jpg)
Монголд анх удаа гудамжны халдлагын эсрэг "Миний богино юбка" нэртэй парад болно.
Ирэх сарын 2-ны өдөр Битлзийн хөшөөний урд 19 цагт болох уг парад нь хүний эрх, эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрх, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг гудамжны халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл түгээх, олон нийтийг эерэг хандлагад уриалах зорилготой аж.
"Өөрчлөлтийн төлөөх Залуу эмэгтэйчүүд" ТББ-ын зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд оролцогчид богино юбка, даашинз болон өнгөлөг тод өнгийн хувцасаар жигдрэн бүсгүйчүүдийн чөлөөтэй хувцаслах бүрэн эрхийн талаар уриалга явуулах юм.
Уг арга хэмжээний үеэр Зохиолч Ийв Энслерийн "Үтрээний хүүрнэл" жүжгийн "Миний богино юбка" монологийг уншиж, Мөрөөдлийн бүжиг клубээс латин бүжгийн "Флаш моб" сонирхуулах ажээ.
Зохион байгуулчдын зүгээс монголд анх удаа болох уг парадад хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч хүн бүр оролцох бүрэн боломжтой хэмээн онцолсон юм.
Гудамжны халдлагын эсрэг богино юбкатай парад болно | ||
Үзсэн: 1398 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.