Шууд Chart

Шороонд дарагдаж нас барсан ажилтны хэргийг шалгаж байна

2014-09-24 09:57:04

2014 оны 09 сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Евро эко 7А” хорооллын барилгын бохир усны шугамны ухаж байсан нүхэнд тус барилгын сантехникийн ажлыг гүйцэтгэж байсан “Набсан” ХХК-ийн туслах ажилтан А.Ариунбаяр нь шороо тэгшлэх ажлыг гүйцэтгэж байгаад шороонд дарагдан нас барсан байна.

Энэ хэрэгт  аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас 2014 оны 09 сарын 16–ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ба аймгийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Шороонд дарагдаж нас барсан ажилтны хэргийг шалгаж байна  
Үзсэн: 1750 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй