Шууд Chart

Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолборыг дуудлага худалдаагаар зарлаа

2014-09-24 10:23:38

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 397 дугаар тогтоолоор “Тагнуулын ерөнхий газар”-ын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр баригдаж байгаа “Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийг нээлттэй дуудагын худалдаагаар худалдахаар шийдвэрлсний дагуу Төрийн өмчийн хороо дуудлагын худалдааг 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

 
Дуудлага худалдаанд “Глобал Бридж” ХХК, “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК оролцож, 10,800,450,000.00 төгрөгийн үнийн санал өгсөн Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК, дуудлагын худалдааны ялагч болов.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолборыг дуудлага худалдаагаар зарлаа  
Үзсэн: 1566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй