Шууд Chart

“Төрийн үйлчилгээ-багт” өдөрлөгт оролцжээ

2014-09-24 11:29:26

Сүхбаатар аймгийн прокурорын газар Баруун-Урт сумын ИТХ, Засаг даргын тамгын газраас төвийн долоодугаар баг тус бүр  дээр зохион байгуулсан “Төрийн үйлчилгээ-багт” өдөрлөгт өөрийн  байгууллагын үйл ажиллагаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн талаар танилцуулга, мэдээлэл хийж,  гарын авлага тараан оролцсон байна.

 
Аймгийн төвд болсон  дээрхи өдөрлөгт Аймгийн Цагдаагийн хэлтэс,  Нийгмийн даатгал, Халамж үйлчилгээний байгууллагууд,  Өрхийн эрүүл мэндийн төв, Арилжааны банкууд  зэрэг аймгийн төвийн 12 байгууллага ес хоногт давхардсан тоогоор 6000 гаруй иргэнд төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэн  хамтарч ажиллажээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Төрийн үйлчилгээ-багт” өдөрлөгт оролцжээ  
Үзсэн: 1728 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй