Шууд Chart

“Цагаан лавай” студид дуу үнэ төлбөргүй бичүүлэх эрх өглөө

2014-09-24 13:44:37

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 80 жилийн ойн арга хэмжээ үргэлжилж байна.

Энэ ажлын хүрээнд радио өргөн нэвтрүүлгээр сонсогч олон түмэнд урын сангаа илгээж, байгууллагын ажилд байнгын дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн уран бүтээлчид болох МУГЖ, дуучин Б.Ганчимэг, МУСТА дуучин С.Баттулга, Х.Батмэнд, дуучин Ч.Алтантүлхүүр нарын  хөдөлмөр бүтээлийг үнэлж, олон нийтэд хүртээл болж сэтгэлд нь хоногшсон шилдэг таван дуугаа МҮОНР-гийн дуу бичлэгийн “Цагаан лавай” студид үнэ төлбөргүй бичүүлж, дуу хөгжмийн алтан санд хадгалуулах эрхийг батламжлан өглөө.
Мөн цаашид дуучидтай хамтарч олон сайхан уран бүтээл хийх, алтан үеийн дуунуудын зохиолчдын бүтээлийг үнэлж, алдар нэрийг нь мөнхлөх зэрэг олон ажлууд төлөвлөж ярилцлаа.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Цагаан лавай” студид дуу үнэ төлбөргүй бичүүлэх эрх өглөө   
Үзсэн: 2195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй