![](/uploads/201307/news/thumb/b760ed24decf598bc0d3fa5792ca790d_x3.jpg)
Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын шинэчлэлтийг "Наранбулаг Хан" ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.
Зам барилгын ажлын хүрээнд 8 сарын 02-ны оройн 22 цагаас эхлэн Баянбүрдийн тойргоос Цагаан байрны уулзвар хүртэлх 650 метр замын хөдөлгөөнийг хязгаарлан хучилтын ажил хийхээр шийдвэрлэлээ.
Энэ хэсэгт 8 сарын 12 хүртэл хучилт авч нээх бөгөөд цаашид хэсэгчлэн хаах төлөвлөгөөтэй. Тухайлбал, Цагаан байрны уулзвараас Дэнжийн мянгын уулзвар хүрэх замыг 8 сарын 12-ноос 19-ний өглөө хүртэл, Дэнжийн мянгын уулзвараас 32-ын тойрог хүрэх замыг 8 сарын 19-нөөс 29-ний өглөө хүртэл тус тус хааж хучилт хийнэ.
Энэхүү зам барилгын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгасан байхаар төлөвлөн ажиллаж байна. Нийт замын уртад цахилгааны шугам сүлжээ шилжүүлэх болон борооны ус зайлуулах шугамын ажлууд бүрэн хийгдээд байгаа юм.
Баянбүрдийн тойргоос хойш 650 м замыг хаана | ||
Үзсэн: 1664 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.