Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо цом" сүмо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Тэмцээний гол зорилго бол өсвөр насны хүүхдүүдийг бие бялдрын өв тэгш хүмүүжил, өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдөл, түүндээ тэмүүлсэн зорилготой болгон төлөвшүүлэх, "Эрүүл Монгол хүүхэд"-ийг дэмжихэд чиглэгдэнэ.
Тэмцээн ирэх аравдугаар сарын 18-19-ний өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд болно. Тэмцээн 8-9 нас, 10-11, 12-13 болон 14-15 гэсэн дөрвөн насны ангиллаар явагдаж ангилал бүрт эхний гурван байрыг шалгаруулна.
Мөн уран барилдаан, техниктэй бөх болон дайчин бөхийн шагналыг тодруулах юм. Нас насны ангилалд шилдэг наймд шалгарсан хүүхдүүдийг бэлтгэлд хамруулж, 2015 оны хоёрдугаар сард Японы Токио хотноо зохиогдох “HAKUHO CUP” тэмцээнд оролцох найман хүүхдийг сонгон шалгаруулна. Тэмцээний бүртгэл ирэх сарын 17-ны өдрийг хүртэл Их шавийн дээд сургууль дээр явагдана.
“HAKUHO CUP” тэмцээнд оролцох найман хүүхдийг сонгоно | ||
Үзсэн: 1494 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.