
2014 оны есдүгээр сарын 15-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонин энэ өдрийн дугаартаа “Чөдрөө тасалж ядан байгаа Чөлөөт бүс” нийтлэлийг онцложээ. Түүнчлэн БНСУ-д зохион байгуулагдаж буй Азийн наадмаас алтан медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн тоог нэгээр нэмсэн Ч.Нарантуяагийн талаарх баярт мэдээг нийтлэсэн байна. Тус сонины II нүүрээс “Ойрын 3-4 жилдээ лаа, шүдэнз нөөцлөх шаардлаггүй гэнэ” сурвалжлагыг уншиж, чухам ямар учраас гэдгийг мэдэж аваарай.
“Өдрийн сонин” энэ өдрийн дугаартаа “Монголчууд багийн тоглолтоор амжилт үзүүлэх найдвар байгааг манай сагсчид харууллаа” тойм нийтлэлийг онцлож байна. Мөн сонины энэ өдрийн дугаараас “Тогосчүлтэм” компани цэвэр усны гурван ай савын огтлолцол дээр олборлолт хийх гэж байна”, “Р.Бурмаа: “Сонгуулийн хуулиар олон мандаттай тойрог байхгүй болно”, “Ц.Цогт: “Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө шүүгчдийн эрхзүйн байдлыг дордуулсан”, “Сири дэх “Лалын улс”-ыг бөмбөгдсөөр байна”, “Иргэдийг мэдээллээр хангаж чадвал бруцеллёзоос бүрэн сэргийлэх боломжтой”, “Г.Янсанжав: Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангах хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байна” зэрэг мэдээ, материалыг уншаарай.
“Монголын үнэн” сонин энэ өдрийн дугаартаа эдийн засагч Н.Дашзэвэгийн “Эдийн засгийн тусгаар тогтнолоо алдах гэж үүнийг л нэрлэдэг” ярилцлагыг онцложээ. Түүнчлэн “Су.Батболд: Өнгөцхөн бүтцийн өөрчлөлт оновчтой шийдэл биш”, “Бохирын үнэрт бухимдагсад тойргоос сонгогдсон түшээдээ үгүйлж байна” зэргийг унших боломжтой.
“Зууны мэдээ” сонин энэ өдрийн дугаартаа “Хатан Туулд заналхийлсэн гурван километр” сэдвийг онцлосон байна. Түүнчлэн өнгөрөгч сард эхний “шалгаруулалтаа” явуулсан газар өмчлөх асуудлын тухай мэргэжилтэн Ц.Шижирийн “4100 иргэнийг дахин сугалаанд хамруулна” тодруулгыг унших боломжтой. Мөн “Хятадын “Zhuoda” групп Алтанбулагт үйлдвэр байгуулах санал тавилаа”, “Газрын тос хамтран эрэх 27 хүсэлт иржээ”, “Хамид Карзай: “Энх тайван тогтоогүйд Америкчууд буруутай”, “Ж.Чинбүрэн: Архи, вирус, буруу хооллолт монголчуудыг элэггүй болгож байна” гарчиг бүхий мэдээ, мэдээллийг уншиж болох юм.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Н.Гантөмөр: Алдагдал хүлээсэн нь үнэн ч энэ ажлыг үргэлжлүүлнэ”, “Эзнээ олсон “Эзэнтэй Монгол” хөтөлбөр” зэргийг унших боломжтой.
“Улс төрийн тойм” сонины энэ өдрийн дугаараас “Дөрөвдүгээр цэцэрлэгийн хувь заяа хаашаа эргэх вэ”, “МХЕГ-ыг татан буулгая”, “Монголын сагчдыг Дэлхийн сагсан бөмбөгийн холбоо онцоллоо”, “Салбараа өөдлүүлээгүй Н.Удвал сайд эвслийн квотоос хасагдаж мэднэ”, Ч.Цэрэнсодном: АН бол МОАХ-ны хүүхэд, тиймээс хайрлах ёстой” зэрэг материалыг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1281 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.