Шууд Chart

Байгалийн баялгийг зохистой олборлох тал дээр хамтарна

2014-09-25 12:55:24

 Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт оролцож байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Норвеги, ХБНГУ, Эстони, Казасхстан, Швед, Люксенбург, Турк  Улсын Гадаад хэргийн сайд нар болон Европын холбооны төлөөлөгчийн тэргүүн нартай энэ оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью Йорк хотноо уулзаж хоёр талын болон  бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар ярилцсны дотор Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг,  Монгол Улсын  эдүгээ тэргүүлэн ажиллаж байгаа Интернэтийн эрх чөлөө эвслийн хүрээнд хамтран ажиллах, Улаанбаатар хотноо  2015 оны 5 дугаар сард болох тус Эвслийн гишүүн улсуудын Сайд нарын 5 дугаар уулзалтын талаар санал солилцлоо.

Мөн Гадаад харилцааны сайд Л.Болд Папуа Шинэ Гвиней Улсын Гадаад хэрэг, Иргэдийн шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн сайд Римбинк Патотай уулзах явцад Папуа Шинэ Гвиней улс Монгол Улстай дипломат харилцаа тогтоох, байгалийн баялагийг зохистой олборлох, зөв зүйтэй ашиглах арга туршлагаа харилцан солилцох, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгуульд  Монгол Улсыг дэмжих  төдийгүй өөрийн удирддаг, 14 орныг эгнээндээ нэгтгэсэн  Номхон далайн арлын орнуудын чуулганы гишүүн хүрээнд Монгол Улсыг сурталчилан таниулах  чиглэлээр хамтран ажиллах болно гэж  мэдэгдэв.

Байгалийн баялгийг зохистой олборлох тал дээр хамтарна  
Үзсэн: 2033 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй