Сүүлийн үед гадаад улсаас уран бүтээлч, дуучин, хөгжимчин урьж тоглолт зохион байгуулж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотойгоор олон нийт, иргэдийн зүгээс тоглолтын чанар, зохион байгуулалт, хариуцлагын талаар санал, гомдол ирэх болсон.
Үүнтэй холбогдуулан Соёл, урлагийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, салбарын хяналтын хэлтсээс гадаадын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахдаа мөрдөх хууль тогтоомж, дүрэм журам, шаардлагын талаар зөвлөмж боловсруулан хүргүүлж, урьдчилан сэргийлэх, хяналт тавих чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байна.
Тухайлбал, гадаад уран бүтээлчдийг урьж тоглолт зохион байгуулах тохиолдолд визний зөвшөөрөл, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, зохион байгуулалтын стандарт, аюулгүй байдал, үйлчилгээний чанарыг хангах зэрэг асуудалд онцгой анхаарах шаардлагатайг зөвлөлөө.
Мөн “Тони маркет интертаймэнт” ХХК-аас Соёлын төв өргөөнд зохион байгуулсан “Тунда мюзик” тоглолтын талаар иргэд, олон нийтээс ирсэн гомдлын дагуу тухайн аж ахуйн нэгжийн холбогдох зөвшөөрөл, бичиг баримтыг шалгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өглөө.
Цаашид соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулагч иргэн, аж ахуйн нэгжүүд нь холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж, үзэгчдэд чанартай, аюулгүй үйлчилгээ хүргэхэд онцгой анхаарахыг уриалж байна гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.
| Урлагийн тоглолт болон соёл, урлагийн арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавьжээ | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.