Муур сониуч зантай ч хүнийг туслахдаа төдийлөн идэвхтэй биш болохыг судалгаагаар тогтоожээ. Унгарын Этвөш Лорандын их сургуулийн судлаачид гэрийн тэжээвэр нохой, муур болон 16-24 сартай хүүхдүүдийг ажиглан туршилт хийсэн байна.
Туршилтаар танил хүн нь нуугдсан зүйлийг хайж буй нөхцөлд нохой болон бага насны хүүхдүүдийн ихэнх нь тухайн зүйлийн байршлыг заах эсвэл авчрах зэргээр идэвхтэй тусалжээ. Харин муур анхааралтай ажигласан ч бараг оролцоогүй байна.
Гэвч тухайн зүйл муурын өөрийн тоглоом эсвэл хоол байсан тохиолдолд тэд илүү идэвхтэй хандсан нь ажиглагджээ. Судлаачид үүнийг муур зөвхөн өөрт нь ашигтай нөхцөлд үйлдэлд оролцох хандлагатайтай холбон тайлбарласан байна.
Судалгааг ахалсан Марта Гачши ойр дотно харилцаа нь мууранд хүний адил туслах зан үйлийг төлөвшүүлдэггүйг онцолжээ.
Мөн нохой зарим тохиолдолд шууд ашиг хүртэхгүй байсан ч хүнийг аяндаа туслах зан үйл гаргадгийг 16-24 сартай хүүхдийнхтэй ойролцоо түвшинд илэрч байгааг судлаачид дурдсан байна.
Харин муурын хувьд “өөрт нь шууд ашиггүй нөхцөлд объекттой холбоотой үйлдэл хийх магадлал мэдэгдэхүйц бага” байгааг дүгнэжээ.
Эрдэмтэд үүнийг муур “өөрийгөө гаршуулсан” амьтан бөгөөд хүний туслах зорилгоор зориуд үржүүлэгдэж байгаагүйтэй холбоотой гэж тайлбарлажээ. Харин нохойг ан агнуур, мал маллах зэрэг хамтын ажиллагаанд зориулан олон үеэр нь сонгон үржүүлсэн нь зан төлөвт нь нөлөөлсөн гэж үзэж байна.
| Муур яагаад бусдад туслахдаа хойрго байдаг вэ | ||
| Үзсэн: 64 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.