Шууд Chart

"Багшийн авьяасыг алдаршуулъя" урлагийн их наадам болно

2014-09-25 13:03:20

Монголын багш нарын баярын “48 дахь өдөр”-т зориулсан "Багшийн авьяасыг алдаршуулъя" урлагийн их наадам ирэх сарын 30-ны өдөр МҮЭСТО-ны Концертийн Их танхимд болох гэж байна.

Энэ жилийн урлагийн наадам хоёр үе шаттайгаар урлагийн есөн төрлөөр зохион явагдах бөгөөд тус наадмын “Гала тоглолт” ирэх сарын дугаар сарын гуравны өдөр МҮЭСТО-ны Концертийн Их танхимд 12:00 цагт болох юм.

Энэхүү урлагийн наадмыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хороо, “Монголын боловсрол” төвтэй хамтран Боловсрол шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Багшийн авьяасыг алдаршуулъя" урлагийн их наадам болно  
Үзсэн: 1824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй