Монголын урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, "Монголын сайтын холбоо" ТББ, Монгол поп опера "Увертюра" хамтлагийн хамтарсан таван жилийн ойн тоглолт нижгэр боллоо.
Таван жилийн ойнхүрээнд өчигдөр Чингисийн талбайд рокпоп, хип хоп, амьд хөгжмийн одуудын шоу тоглолт болсон юм.
Тоглолтод "Хурд", "Харанга”, "Froozоne", "Ice Top", "Sweetymotion", "Honymoon", "MIXX", "S4", "Outlaw", "Бид4", "Увертюра" хамтлагууд ая дуугаа өргөж, хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон сайхан дуунуудаа эгшиглүүллээ. Мөн МУГЖ Д.Үүрийнтуяа, СТА дуучин Б.Амархүү, СТА гранд В.Гантулга, СТА дуучин Т.Дэлгэрмөрөн, хөгжмийн зохиолч, СТА Б.Чинбат, дуучин Ану, Реппер GEE, Дуучин Д.Зоригт, А.Хишигдалай, дуучин BX нар хүрэлцэн ирж үзэгчдэд ая дуугаа өргөсөн.
Тоглолтын үеэр зарим дуучны сэтгэгдлийг сонссон юм.
"Увертюра" хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагва: Бид одоо хэсэг завсарлана
-Гадаа үнэхээр гайхалтай дулаахан байна. Нийслэлчүүд маань бидний баярыг хуваалцаж байгаад баяртай байна. Би уран бүтээлийг тоо биш чанараар эрхэмлэдэг. Энэ таван жилд бидэнд алдсан ч юм бий оносон ч юм бий. Таван жил гэдэг их хугацаа. Сая би тайзан дээр уйллаа шүү дээ. Миний хамгийн дотны хүмүүс бас намайг дэмжээд ирчихсэн байна. Сайхан байна. Бид анх хөгжим бүжгийн коллежийг 2010 онд дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн. Бид гурван жилийн ойн баяраар цомгоо гаргасан. Одоо бид нэг хэсэг завсарлах байх. Аливаа зүйл хэмжээ хязгаартай байх нь зөв гэж би бодож байна. Магадгүй бид 10 жилийн ойгоороо дахиад уулзах байх.
“Хурд” хамтлагийн ахлагч Д.Отгонбаяр: Цаашид хамтарч ажиллана
-Би Урлаг.мн сайттай хамтарч ажиллаад таван жил болж байна. Энэ хамт олонтой хамтарч ажиллах сайхан байдаг. Бид дахиад 50 жил хамтарч ажиллах болов уу гэж бодож байна. Бүгдэд нь аз жаргал хүсье.
Дуучин Ану: Залуучуудын орон зай бий болжээ
-Урлаг.мн сайттай хамтарч ажиллаад удаж байна. Энэ баяр бол бид бүхний баяр гэж би ойлгож байна. Төв талбайн төв хэсэгт бас нэгэн орон зайг эзлэж байгаад би баяртай. Миний хувьд энэ тоглолтод оролцож байгаа нь нэр хүндийн асуудал. Ингээд харж байхад залуучуудын шинэ орон зай бий болчихсон байна. Эх орны минь нүүр царай маш сайхан харагдаж байна.
Дуучин Ноён Бондгор: Хамтарч ажиллахад таатай байдаг
-Энэ сайхан оройн мэндийг хүргэе. Бас Урлаг.мн сайт, сайтын холбооныхондоо баярын мэнд хүргэе. Бүх сайхан найзуудынхаа баяр дээр ирж ая дуугаа өргөж байгаад би баяртай байна. Энд тодотгоход, MNB.mn сайтын нэг жилийн ой болж байгаа. Танай MNB.mn сайт хийсэн бүтээсэн ажлаа тайлагнаад таван жилийн ойгоо тэмдэглэхэд оролцоно гэж бодож байна. Монголын томоохон сайтуудтайгаа хамтарч ажиллахад уран бүтээлч бид бүхэн баяртай байдаг шүү.
“Хар сарнай” хамтлагийн дуучин Маадай: Залуусаа дэмжиж ажиллаасай
-Монголын бүх ард түмэнд энэ оройн мэндийг хүргэж байна. Урлаг.мн сайт болон Монголын сайтын холбоо мөн залуу хамтлаг дуучиддаа баярын мэнд хүргэе!За мөн Урлаг.мн сайтынхан маань залуу уран бүтээлч, хамтлагуудаа сайн дэмжиж ажилладагт талархдаг.
Дуучин А.Хишигдалай: Би баяртай байна
-Бүгдэд нь таван жилийн ойн баярын мэнд хүргэе. Зохион байгуулалт маш сайхан болж байна. Үзэгчид биднийг маш сайхан хүлээж авч байгаад баяртай байна. Сэтгүүлч нарыг би маш их хүндэлдэг. Та нартаа бас баярын мэнд хүргэе! Би удахгүй тоглолтоо хийх гэж байгаа. Дэмжиж ажилладагт баярладаг шүү.
Хамтарсан талархлын баярын өдөрлөг, шоу тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар MGL media Group, "Увертюра" хамтлаг, Монголын сайтын холбоо, дэмжигч байгууллагаар Монголын залуучуудын холбоо, Монголын сэтгүүлчдийн эвлэл, МУЗХ, “Art sound production”, “Miss Mongolia association”, “Mongolian cycling federation”, Залуу дугуйчин клуб, хамтран зохион байгуулагчаар ССАЖЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүрэг, Төрийн банк, Анирстуди, хамтрагч байгууллагаар “Ариун хөгжил трейд” ХХК, “Best shoes”, “Голденжим” фитнессклуб, “Алтайкашмер”, “Андрамодель” агентлаг, “MR Pizza”, “Portal media studio”, “Tawa Elegant LLC” нар ажилласан юм.
Таван жилийн "Хамтарсан, талархлын баярын шоу" боллоо | ||
Үзсэн: 3164 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.