Энэ сарын эхээр “Хан-Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэгийн багш хүүхдүүдийнхээ хөлийг скочидсон” гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр гарсан билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр тус цэцэрлэгийн удирдлага, хэрэгт холбогдсон багш, эцэг, эхийн төлөөллүүд мэдээлэл хийлээ. Тэдний ярьж буйгаар тус цэцэрлэгийн багш М.Ундрахбилэг нь хоёр настнуудыг хариуцан ажилладаг бөгөөд нэг ч хүүхдийн хөлийг скочдоогүй аж. Энэ талаар 67 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг “Энэ сарын эхээр манай цэцэрлэгтэй холбоотой мэдээллийг ETV телевизийн сэтгүүлч н.Мөнгөнцэцэг бэлтгэн хүргэсэн. Гэтэл энэ нь ямар ч нотолгоо, баримтгүй зүйл байсан бөгөөд баримтжуулах бичлэг ч гараагүй” гэв.
Харин ETV телевизийн сэтгүүлчдийн хэлж буйгаар энэ мэдээлэл үнэний ортой аж. Гэхдээ үүнийг батлах бичлэг байхгүй. Анх мэдээ бэлтгэхдээ утсаар ярьж авсан боловч тэр дүрс нь алга болсон гэнэ. Тэд үргэлжлүүлэн “Хүүхдийн хөл скочидсон гээд байгаа М.Ундрахбилэг гэгч бүсгүй манай ажил дээр нэлээд асуудал дэгдээсэн. Их л галтай цогтой хүүхэн байсан чинь өнөөдрийн хэвлэлийн хурал дээр их л даруухан болж жүжиглэж байна” гэлээ.
Хэргийн гол нь тухайн үйл явдлын талаарх баттай нотолгоо байхгүй байгаа юм. Сэтгүүлч утсаар мэдээлэл авах эрхтэй ч, энэ нь хуулийн өмнө нотолгоо болдоггүй сул талтай билээ.
“Багш хүүхдүүдийн хөлийг скочдоогүй” гэв | ||
Үзсэн: 1210 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.