Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Ж.Отгонцагаан: Азийн наадам дууссаны дараа бид энэ асуудлыг сөхнө

2014-09-25 16:17:18
Error loading player: No playable sources found

“БНСУ-д зохион байгуулагдаж буй Азийн 17 дугаар спортын наадамд оролцож буй Монголын жудо бөхийн эмэгтэй тамирчдын хоолонд эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглэл хийжээ” гэх мэдээллийг Солонгос улсад амьдардаг Д.Нарантуяа монгол руу илгээжээ. Мэдээллийн үнэн бодитой эсэхийг асуухаар Монголын Олимпийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаантай онлайнаар холбогдсон юм. 

-БНСУ-ын жудогийн эмэгтэй тамирчид манай жудогийн тамирчдыг зүй бусаар доромжилсон гэх мэдээлэл байна. Энэ хэр үнэн мэдээлэл вэ. Газар дээр нь байгаа хүний хувьд манай уншигчдад мэдээлэл өгөөч?

-Ийм зүйл болсон. Гэхдээ ямар хүн ийм зүйл хийсэн бэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Одоогоор бид албаны хүмүүстэй уулзаж л байна.

-Ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй юм уу?

-Наадам дуусаагүй байна. Наадам дууссаны дараа бид энэ асуудлыг албан ёсоор гаргаж тавина. Тэгээд хариуцлага тооцуулна гэлээ.

Одоогоор энэхүү асуудлыг нууцалж байгаа бөгөөд наадмаас өмнө ярих асуудал биш гэж үзэж байгаа ажээ. Илүү дэлгэрэнгүйг бид эргэн мэдээллэх болно.

Д.Нарантуяагийн Монгол руу илгээсэн цахим шууданг бүрэн эхээр нь хүргэж байна.

Солонгосын Инчон хотноо явагдаж буй 17 дахь удаагийн Азийн тоглолтонд манай Монголын баг тамирчид амжилттай сайн оролцож байгаа билээ. Өнгөрсөн 20-23ний өдрүүдэд бөхийн жудо барилдааны тэмцээн болж жудо бөхийн багш дасгалчуулагч тамирчид маань бахдам сайхан амжилт гаргаж түмэн олноо баярлуулсан. Гэтэл сүүлийн өдөр буюу багийн барилдааны зооны аварга шалгаруулах тэмцээний өмнөхөн манай монгол тамирчдыг гутаан доромжилсон (үнэндээ ямар үгээр илэрхийлэхээ сайн мэдэхгүй байна) хүний санаанд оромгүй хэрэг гарлаа.

Солонгосын хоол унданд дасаагүй жудо бөхийн эмэгтэй тамирчид маань өөрсдийн авч очсон борцоороо тэмцээн болсон Дувон спортын ордоны нэгэн өрөөнд хоол хийж идсэн аж. Тэдний хажуугийн усанд орох өрөөнд солонгосын эмэгтэй тамирчид усанд орж байсан байна. Та бүхний мэдэж байгаачлан зооны аваргын төлөө эрэгтэй эмэгтэй багийнхан бүгд солонгосын багтай таарсан бөгөөд ялсан тохиолдолд алтан медалийн төлөө барилдах эрхтэй болох байсан.

Гэтэл ямар хэрэг гарсан гэж санана...

Тэдний идэж байсан борцтой хоолноос эмэгтэйчүүдийн хэрэглэдэг өдөр тутмын дамск (тэгээд бүр хэрэглэчихсэн) гараад ирэх нь тэр. Бурхан минь! Энэ чинь юу вэ?

Хоол түрүүлж идсэн хоёр эмэгтэй тамирчид маань тэр даруй огин бөөлжиж дасгалчуулагч багш нь уйлж, тэнд байсан монгол талын хариуцагч багш нар зургыг нь авсан аж. Удахгуй зооны аваргын төлөө барилдах тул уурлаж бухимдсан цочиж гайхсан сэтгэл зүрхээ дарах гэж ямар их хичээсэн бол...

Ийм эрүүл хүний санаанд оромгүй жигшүүртэй үйлдэлийг хийсэн хүн улс орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцож байгааг яалтай билээ...

Мэдээж Монголын талын хариуцагч багш ажилтнууд холбогдох ажилтан, байгууллага, холбоонд мэдээлэх нь ойлгомжтой. Гэхдээ миний хувьд үүгээр зогсохгүй жигшүүртэй үйлдэл хийсэн эзнийг нь олж Монголын баг тамирчдаас уучлалт гуйлгуулах ёстой гэж бодож байна. Тэр бүү хэл Азийн тоглолтыг зохион явуулах комисс, Солонгосын жудо бөхийн холбоо, Дувон спортын ордоны хариуцагч албан ажилтаныг хатуу анхааруулж, хэвлэл мэдээлэлээр нэвтрүүлэх ёстой.

Энд Солонгосын хэвлэл мэдээлэлээр Азийн тоглолт маш сайхан болж байна гээд цаг тутам нэвтрүүлж байгаа. Өөрийн оронд явагдсан тэмцээн дээр ийм хэрэг гарсаныг хэзээ ч мэдээлэхгүй гэдэг нь ойлгомжтой.

Хэрвээ Монголын баг тамирчдаас албан ёсоор уучлалт гуйхгуй, хэргийг тэгс ингэс гээд өнгөрөөх тохиолдолд өчүүхэн миний бие Солонгосын хэвлэл мэдээлэлийнхэнд хандан болсон явдлыг нэгд нэгэнгүй илчлэнэ гэж зориг шулуудаад байна.

Нутаг нэгт та бүхэн бөх зүрх гаргаж бичсэн энэхүү зүйлийг маань олон түмэнд дамжуулан тарааж өгөөсэй гэж хүснэм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Ж.Отгонцагаан: Азийн наадам дууссаны дараа бид энэ асуудлыг сөхнө  
Үзсэн: 2613 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
50.172.199.xxx [50.172.199.xxx] 2014-09-27 08:34
Solongosuudiig ih shuteed guildeed bai.Teheheer iim doromjlol olniig uzne.erchuud n mongol huuhnuudeer gudas hiine. Emegteichuud n mongol huuhnuudiin hoolond saltaavchaa hiine.2-rt manai mongolchuud neg zuiliig anhaarah yostoi. Mongol mah, borts mash hurts unertei baidag.Yag l kimchi manaihand yamar umhii unertdeg tuuntei l adil.Tiim bolohoor buudalm ter tusamaa spirtiin ordon dotor borts chanaj arai bolohguI. Tegeed ch huuli durmee yarival solongosiin hileer borts mahan buteegdehuun oruulah n horiotoi buguud manaihan ergeed uursduu asuudald unana.Zaaval borts idehguigeer barildaj chadahgui yum baihdaa.Tend chin olon undestnii hool baij l taaraa, Delhiin hemjeenii olimp bolj baihad zaaval solongos kimchigee shahaagui bailgui.Haana haanaa bogoh asuudal.Daraa n solongosuudiig mongold irhed n gphariug n barih heregtei
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2014-09-26 02:28
Mongolchuud koread yamar muu zuil hiisen ym be,yagaad ted bidend durgui baidag yum.Adilhan baicgaay,gudamjind taarsan sog margaashaas ehleed nam tsohino oo
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2014-09-26 02:26
mongolchuudaa,UB dah solongosiin elchingiin hashaa ruu hog novsh shidey,huuhnuud damskaa shideerei.Muusain solongosuud bidniig boolchilno,bas deerelhene genee.
202.179.13.xxx [202.179.13.xxx] 2014-09-26 00:24
ter dor ni uraldaan temtseend ee orohgui asuudal uusgeh baisiim daa, uneheer haramsaltai , ayuliin doromjlol baina shuu, koreachuudad ............................................
182.160.38.xxx [182.160.38.xxx] 2014-09-25 16:38
heleed tehnikiin aldaa uguhgui deeeeee
182.160.38.xxx [182.160.38.xxx] 2014-09-25 16:37
heleed tehnikiin aldaa avahgui deeeeeee

Бидэнтэй нэгдээрэй