НАМАЙГ ХУЛГАЙЧ ГЭДЭГ
Өөрийгөө ингэж нэрлэх хүн үгүй. Хулгайч хаанаас ч гарч ирээд таны эд зүйлсийг хулгайлж магад. Сонор сэрэмжгүй байдлаасаа болж хулгайд эд зүйлээ алдсан олон жишээ баримт байна. ”Хар хорин зах дотор цүнхнээсээ мөнгөө алдлаа” гэсэн мэдээллийг шалгахад "09-р сарын 22-ны өдөр 50-н настай эрэгтэй Э-ийн цүнхнээс, 51- настай М 368.000 төгрөгийг хулгайлан авсныг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна" гээд өдөр тутмын гэмт хэргийн мэдээлэлд бичигдсэн байх жишээтэй.
Тиймээс нас хүйс, эрэгтэй эмэгтэй, их бага гэхийн ялгаа ер үгүй. Саяхан мөн 10 гаруй насны жаалхүү 30 орчим насны залуутай шөнийн 0 цагийн үед таараад ахаа би төөрчихлөө, утсаараа нэг яриулаад өгнө үү гээд ухаалаг утсыг нь залилаад зугтаачихсан тохиолдол гарсан. Энэ бүхнээс харахад ниргэсэн хойно нь хашгиралгүй сонор сэрэмжтэй байх шаардлага их байна.
“Хүнсний дэлгүүрт хулгайч орсон байна” гэсэн мэдээллийг шалгахад, иргэн О-гийн эзэмшлийн хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн 800.000 төгрөг алдагдсан хэргийг цагдаагийн алба хаагчид халуун мөрөөр нь илрүүлэн шалгаж байна.
Мөн “Цолмонбадрах модны зах дотор банз модоо залилуулсан” гэсэн мэдээллийг шалгахад иргэн Ц-гийн 510.000 төгрөгийн банзыг залуус бүлэглэн залилан авч “Их цайз” модны захын ченжид 340.000 төгрөгөөр худалдан борлуулсан хэргийг цагдаагийн алба хаагчид халуун мөрөөр нь илрүүлэн шалгаж байна. Энэ мэт олон хэргүүд өдөр бүр гарч байгаа тул хулгай залилан гэдэг хуудуугүй явдлаас иргэд та бүхэн урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэрэмжлүүлэг | ||
Үзсэн: 1070 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.