Дэлхийн нүүдэлчдийн наадмыг Киргиз, Казахстан, ОХУ, Туркмен, Турк зэрэг таван улс харилцан зөвшилцөж, Олон улсын олимпийн хорооноос улс орнуудын үндэсний спортын төрлүүдийг дэмжих санаачилгын хүрээнд энэ сарын 8-15-ны өдрүүдэд Киргиз улсын Чолпон-Ата хотод зохион байгууллаа.
Тус наадмыг санаачилсан орнууд цаашид энэхүү наадмыг жил бүр өөр өөр оронд зохион байгуулж тухайн улсын үндэсний спортыг дэлхийд сурталчлан болсон байна. Киргиз улсын Чолпан-Ата хотноо буюу Иссыккөл нуурын эрэгт болсон Нүүдэлчдийн дэлхийн анхдугаар их наадамд Монгол Улсын баг тамирчид 12 хүний бүрэлдэхүүнтэй /бөхийн долоон тамирчин, жороо, хурдан морины гурван тамирчин, хөлөгт тоглоомын хоёр тамирчин/ тус наадамд оролцсон юм. Манай баг тамирчид тус наадмаас бөхийн төрлүүдээр медаль хүртсэн байна.
Үүнд:
Киргиз бөхийн төрөлд:
-55 кг жинд “Женко” клубын тамирчин СМ П.Алтанбагана хүрэл медаль
-66 кг жинд МУБИС-ийн оюутан СМ Д.Гансүх хүрэл медаль
-74 кг жинд Боржигон дэвжээний СМ С.Тэмүүлэн хүрэл медаль
“Алыш” Бүстэй барилдааны төрөлд:
+100 кг жинд “Женко” клубын тамирчин ОУХМБ.Сугаржаргал хүрэл медаль
Казак күрес төрөлд:
-70 кг жинд Хонгор дэвжээний СМ Б.Эрхбаяр мөнгөн медаль
-80 кг жинд Боржигон дэвжээний СМ С.Тэмүүлэн хүрэл медаль
-+90кг жинд Женкоклубын тамирчин ОУХМБ. Сугаржаргал хүрэл медаль
Үнэмлэхүй жинд
-“Женко” клубын тамирчин ОУХМБ. Сугаржаргал Алтан медаль тус тус хүртлээ.
Тус наадамд оролцсон Монгол Улсын баг тамирчид нийт нэг алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.
Дэлхийн нүүдэлчдийн анхдугаар наадам амжилттай боллоо | ||
Үзсэн: 1624 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.