Шууд Chart

БНХАУ-ын сагсчид хожлоо

2014-09-26 15:43:41

БНСУ-ын Инчён хотод долоо дахь өдрөө үргэлжилж буй спортын наадмын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн гуравдугаар тойргийн тоглолт өнөөдөр эхэлсэн.

Тэмцээний G хэсэгт БНХАУ, Монгол, Иран,  Япон улсын шигшээ багууд багтсан юм. Энэ хэсгийн Монгол-БНХАУ-ын тоглолт 67-108-ын харьцаагаар өндөрлөж урд хөршийн сагсчид хожлоо.
 

Хожигдлын шалтгааныг багийн тамирчид “Өмнө  нь хүнд тоглолтууд хийснээс энэ удаад их ядарлаа. Мөн БНХАУ-ын шигшээ баг нуруу өндөр тоглогчдыг гараанд гаргасан нь ихээхэн нөлөөллөө” гэж ярьжээ.
 

Манай сагсан бөмбөгийн эрэгтэй баг маргааш Иран, нөгөөдөр Япон улсын багтай тоглоно. Азийн зуны спортын XVII наадамд манай эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг шөвгийн наймд үлдээд байгаа юм.
 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

БНХАУ-ын сагсчид хожлоо   
Үзсэн: 1429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй