Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд өнгөрөгч мягмар гаригийн үүрээр газар хөдөлжээ. Мандал-Овоо сумаас зүүн тийш 53 км зайд 4.3 магниутутын хүчтэй газар хөдлөлт болсон ч хүн, амьтангүй зэлүүд талд ямар нэгэн хохирол учраагүй гэнэ. Энэ талаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Г.Буянтогтох: “Үүрийн 04.00 цагийн орчимд болсон дээрх газар хөдлөлт аймгийн төвд байрлуулсан төхөөрөмжид мэдрэгдсэн байсан. Ямар нэгэн хохирол учирхаар сүйдтэй зүйл болоогүй” гэв. Гэхдээ Мандал-Овоо сумын ойролцоо Хустайн нурууны хагаралаас үүдэлтэй газар хөдлөлтийн томоохон голомт байдаг бөгөөд үе үе идэвхиждэг гэдгийг албаныхан ярьсан юм.
Өмнөговьд 4.3 магнитутын хүчтэй газар хөдлөв | ||
Үзсэн: 1380 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.