Хэнтий аймгийн ЗДТГ, ҮХААГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын баяр-2014” нэгдсэн арга хэмжээ өчигдөр нээлтээ хийлээ.
Намрын баяр арга хэмжээнд 18 сумын 256 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцож буй бөгөөд өргөн хүрээг хамарсан байна.
Энэхүү арга хэмжээнд сумд сүү цагаан идээ, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, мод модон бүтээгдэхүүн, гар урлал зэрэг брэнд бүтээгдэхүүнүүдээ авчирсан байлаа. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Мөрөн сумаас шилмэл малаар зургаан малчин, сүү цагаан идээний төрлөөр дөрөв, хүнсний ногооны төрлөөр нэг аж ахуйн нэгж, нэг хоршоо 26 иргэн оролцож байна.
Энэ жилийн “Намрын баяр-2014” нэгдсэн арга хэмжээг “Шилмэл мал- 2014”, “Эрүүл хүнс-2014”, “Шинэ ургацын баяр-2014”, “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” гэсэн дөрвөн чиглэлээр үзэсгэлэн худалдааг тус тус зохион байгуулж байна.
“Намрын баяр -2014” эхэллээ | ||
Үзсэн: 1013 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.