Шууд Chart

Хакухо дахиад түрүүлэв

2014-09-29 08:51:57

Японы мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын буюу Аки башё 15 дахь өдөр буюу сүүлийн өдрийн барилдаан өчигдөр болов. 

Сүүлийн өдөр ёкозуна нар буюу 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх аварга Какарю М.Ананд нар хоорондоо барилдлаа. Барилдаан сонирхолтой бол Хакүхо М.Даваажаргал какинаги мэхээр давж 31 дэх удаагаа  түрүүлж алдарт Чиёнофүжигийн амжилттай зэрэгцлээ.

Сонирхуулахад, өдгөөгөөс яг зуун жилийн өмнө буюу 1914 оны тавдугаар сарын тэмцээнд “Дэваноүми” дэвжээний сүмоч Рёогокү гэгч дээд зиндаанд барилдсан анхны башёдоо Эзэн хааны цомыг хүртэж байжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хакухо дахиад түрүүлэв   
Үзсэн: 946 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй