Одоогоос таван жилийн өмнө буюу Халхын голын дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улс, ОХУ-ын залуучуудын хамтарсан “Дайчин нөхөрлөлийн замаар” аяллыг зохион байгуулсан юм.
Энэхүү аяллыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БХИС-ийн БХЭШХ-ийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор, хурандаа Ц.Дэмчигсүрэн томилогдон явж байхдаа цөөнгүй зургийг гэрэл зургийн хальсанд буулгажээ.
Тэрээр Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан өнөөх зургуудаа эмхлэн “Дайчин нөхөрлөлийн замаар” нэртэй гэрэл зургийн цомог бүхий ном гаргажээ.
“Дайчин нөхөрлөлийн замаар” аялал ном боллоо | ||
Үзсэн: 1316 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.