Өдөр тутмын сонинуудын есдүгээр сарын 29-ний өдрийн онцлох мэдээ, материалуудын тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Х.Баттулга: Улс төрчид ард түмнээсээ уучлалт гуйх цаг нь болсон”, “АПУ компанийн Сүүний үйлдвэр Шилдгийн шилдгээр шалгарч Гранпри шагналыг авлаа”, “Улаанбаатарын өвөл үхэл гэсэнтэй агаар нэг сонсогдоно”, “Г.Сүхээ: Амаржих газрын дарга зунжин амарчихаад одоо хаалга сэтэлж, шугамын ажил хийнэ гэж шаардсан” гарчигтай ярилцлагыг унших боломжтой.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Монголд хүнд даацын анхны зам ашиглалтад орлоо”, “Далайд гарах хувилбар буюу монголчуудын мөрөөдөл”, “Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг цагдан хорих хугацааг сунгалаа”, “Сагсан бөмбөгийн шигшээ багт зориулан хандив цуглуулж байна” зэрэг мэдээ, материал нийтлэгджээ.
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаараас “С.Гантуяа: Төр Рио Тинто-д буулт хийх гээд байна”, “Н.Орхонтуул: Хүү маань хордоод шоконд орчихсон”, “Буриад-Монголын автономийн газар нутгийг тав хувааж задалсан эмгэнэлт түүх”, “Баруун Монголын багачууд чууллаа” гэсэн гарчигтай ярилцлагыг уншаарай.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Т.Санчир: Тамирчдыг амжилтаар нь эрэмбэлж, дугаарлах нь таалагддаггүй”, “Ниргэснийх нь дараа хашгирахгүй юмсан”, “П.Н Шастины гуч хүү Монголд иржээ”, “Монгол Барүто”, “Б.Нямаа: ДНБ-ий 20 хувьтай тэнцэх шинэ эх үүсвэр татах боломж Засгийн газарт нээгдэнэ” зэрэг ярилцлагуудыг онцлож байна.
“Улс төрийн тойм” сониноос та “Т.Оюунчимэг: Ардчилагчид маань хүн чанараа алдаж байгаад айж байна”, “Т.Батхүүгийн вант улсын балаг тасрахгүй нь”, “Эрүүл мэндийн салбар дампуурсны тод дохио түлэнхийн төв”, “С.Бүрэнбат: Хэтэрхий том зүйл төлөвлөснөөс жижгийг орхигдуулдаг юм байна” зэрэг мэдээллийг уншаарай.
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Я.Санжмятав сайд Завханд их хэмжээний мөнгөөр туйлж байгаад иржээ”, “Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орно”, “Л.Оюун: Эдийн засгийн хөгжлийн үндэс нь үндэсний үйлдвэрлэл” зэрэг мэдээллийг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1087 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.