![](/uploads/201409/news/thumb/a050318dff91a249b94e5759408212c0_x3.jpg)
Дэлхийн нүүдэлчдийн наадмыг Киргиз, Казахстан, ОХУ, Туркмен, Турк зэрэг таван улс харилцан зөвшилцөж энэ сарын 8-15-ны өдрүүдэд Киргиз улсын Чолпон-Ата хотод зохион байгуулжээ. Олон улсын олимпийн хорооноос улс орнуудын үндэсний спортын төрлүүдийг дэмжих хүрээнд зохион байгуулсан тус наадмыг санаачилсан орнууд цаашид жил бүр өөр өөр оронд зохион байгуулж тухай улсын үндэсний спортыг дэлхийд сурталчлан таниулж байхаар болсон байна.
Киргиз улсын Чолпон-Ата хотноо буюу Иссыккөл нуурын эрэгт болсон Нүүдэлчдийн Дэлхийн анхдугаар их наадамд Монгол Улсын баг тамирчид бөхийн долоон тамирчин, жороо, хурдан морьны гурван тамирчин, хөлөгт тоглоомын хоёр тамирчин нийт 12 хүний бүрэлдхүүнтэй оролцсон байна.
Дэлхийн нүүдэлчдийн анхдугаар наадам боллоо | ||
Үзсэн: 1065 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.