Шууд Chart

Н.Батсуурь арслан түрүүллээ

2014-09-29 12:04:36

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2011 оны есдүгээр сарын 17-25-ны өдрүүдэд  6016 бөх чуулан барилдсанаар монгол үндэсний бөхийн барилдааны хамгийн олон бөх барилдсан шинэ амжилтыг тогтоож байсан билээ. Тус барилдааны гурван жилийн ойд зориулсан барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр болж өндөрлөлөө.

Барилдаанд шинэхэн улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр, Р.Пүрэвдагва нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос өнөө жилийн улсын наадмын түрүү бөх Увс аймгийн Ховд сумын харьяат "Увснуур" дэвжээ, Химон констракшны бөх улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харьяат "Дүнжингарав" дэвжээний бөх, улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ.

Их шөвгийн дөрөвт мөн өнгөрсөн наадмаар улсын начин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн бөхчүүд болох Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат "Дүнжингарав" дэвжээ, Акс херо компанийн бөх улсын начин Ч.Батчулуун, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Засагт ханы "Завхан" дэвжээний бөх улсын начин Л.Лха-Очир нар үлдлээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Н.Батсуурь арслан түрүүллээ  
Үзсэн: 1761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй