Шууд Chart

"Шилдэг гэрэл зураг-2009" уралдаан болно

2010-01-14 19:59:14

"ГАММА" фото агентлагаас мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчдын бүтээлүүдийг жил бүр олон нийтэд дэлгэн шилдгийг шалгаруулдаг гэрэл зургийн уралдаан хоёрдугаар сарын 19-20-нд "Шилдэг гэрэл зураг-2009" нэртэйгээр зохиогдох гэж байна. Энэхүү тэмцээнийг нэрт гэрэл зурагчин Ц.Батзориг агсны гэгээн дурсгалд зориулан явуулдаг уламжлалтай билээ. "ГАММА"  агентлагаас зохион байгуулж байгаа уг тэмцээнд засвартай болон эвлүүлэг зургийг хүлээж авахгүй гэдгийг мэдэгдлээ. Мөн Япон улсын хүүхдийг ивээн сан хамтран "Оны шилдэг үйл явдал", "Байгаль орчин", "Спорт", "Ахуй амьдрал", "Чөлөөт", "Хамгаалал хүссэн хүүхэд" сэдэвт зургуудаар уралдаанд оролцож болох юм байна.  Уралдаанд оролцох бүтээлийг энэ сарын 20-оос ирэх сарын 10-ны хооронд хүлээн авна.

Нийтэлсэн: Б.Багабанди

"Шилдэг гэрэл зураг-2009" уралдаан болно   
Үзсэн: 1579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй