Шууд Chart

Ургац хураалт 59.8 хувьтай үргэлжилж байна

2014-09-29 17:38:08

Манай улс энэ жил 439.2 мянган тонн улаанбуудай, 160 мянган тонн төмс, 101 мянган тонн хүнсний ногоо, 48 мянган тонн тосны ургамал, 23 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах урьдчилсан тооцоо гараад буй. Орон нутгуудаас ирсэн ургац хураалтын явцын мэдээг үзвэл, одоогоор 63.8 мянган га-г ангилан хадаж, 42.2 мянган га-г шууд хурааж, нийтдээ 135.6 мянган га-гаас 207.6 мянган тонн үр тариа хураан авчээ. Харин 7.9 мянган га-гаас 95.1 мянган тн төмс, 4.5 мянган га-гаас 56.9 мянган га хүнсний ногоо, тус тус хураан авснаар үр тарианы хураалт 59.3 хувь, хүнсний ногооны хураалт 55.6 хувьтай явж байна. 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ургац хураалт 59.8 хувьтай үргэлжилж байна  
Үзсэн: 1766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй