Шууд Chart

29.6 мянган тонн өвс бэлтгэжээ

2014-09-30 09:10:00

Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээллээр ирэх сарын сүүлээр хур тунадас их орж, цаг агаар хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс хадлан тэжээлийн бэлтгэл хэдэн хувьтай явааг ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуягаас тодруулахад “Өнөөгийн байдлаар малчид 844.3 мянган тн өвс, 1768.0 тн ногоон тэжээл, 3786.1 тн үйлдвэрийн тэжээл, 30.2 мянган тн гар тэжээл, 2.9 мянган тн дарш, 18.6 мянган тн хужир, шүү бэлтгэсэн байна. Энэ нь төлөвлөгөө 62.4 хувийн биелэлттэй байна гэсэн үг. Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 29.6 мянган тн өвс, 13.8 мянган тн тэжээл бэлтгэхээс 8077.9 тн өвс, 739.9 тн тэжээл бэлтгэсэн. Хувиар тооцвол 21.7 хувьтай байна” гэлээ. 

Харин хивэгний экспортын тухайд яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалын А/357 дугаар тушаалаар МХЕГ, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагджээ. Уг ажлын хэсэг хивэг экспортлох зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс судалгаа авсны үндсэн дээр тоон дүнг нь гаргах юм байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

29.6 мянган тонн өвс бэлтгэжээ  
Үзсэн: 1724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй