Шууд Chart

ӨНӨӨДӨР: Үндэсний статистикийн хорооноос албан ёсны мэдээлэл хийнэ

2014-09-30 07:34:44

10:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Монгол Улсын статистикийг анх удаа Олон улсын зүгээс үнэлж дүгнэсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос албан ёсоор мэдээлнэ.

11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт хэрэгжсэнээр барилгын салбарт хүний амь эрсдэхгүй’’ сэдэвт хэлэлцүүлэг болно. 

11:00 цагт "UB palace"-ийн концертын их танхимд Баянгол дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газрынхан дүүргийнхээ 3000 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ. Утас: 94949238, 89161686

11:30 цагт Үйлдвэрчний эвлэлийн өдрүүдийн хаалтын ажиллагааны хүрээнд Үйлдвэрчний эвлэл - Залуучууд - Нийгмийн түншлэл өдөрлөг Монголын Үйлдвэрчний Соёлын Ордонд болно. Утас: 89892002

12:00 цагт МУИС-ийн Оюутны хөдөлгөөнөөс МУИС-ийн Хичээлийн I байрны Эрдмийн Дугуй заланд 9 дүгээр сарын 29-ний өдөр болсон оюутны жагсаал цуглаантай холбогдуулан, Оюутны шинэчлэлийн бодлогыг дэмжсэн мэдэгдэл хийнэ.

12:00 цагт МАН-ын Шинэчлэлийн Хорооноос Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах Хэвлэлийн бага хурал, санал асуулга, улс төрийн суултыг “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний баруун талд байрлах “Ард түмний өргөө” гэрт  эхлүүлэн зохион байгуулна. Утас: 88116530

12:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Чингис хаан дэлхийн академийн ерөнхийлөгч Ч.Даваанямаас төр засгийн болон нийслэл, орон нутгийн удирдлагуудад гаргасан уриалгыг дэмжиж Дархан-Уул аймаг, нийслэлийн есөн дүүргийн иргэд мэдээлэл хийнэ.

15:00 цагт "Америк өдрүүд" үзэсгэлэн худалдааны нээлт  Монголын Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын байранд болно.

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: Үндэсний статистикийн хорооноос албан ёсны мэдээлэл хийнэ  
Үзсэн: 1512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй