Өдөр тутмын сонинуудын есдүгээр сарын 30-ны өдрийн онцлох мэдээ, материалуудын тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Цасны улмаас зарим газар тариа налж, хүлээлт үүсчээ”, “Д.Батбаяр: Ч.Гансүх нарын хэрэгт МХЕГ-ын байцаагч Б.Алтантуяа шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн”, “Д.Оюунхорол: Нам дотор талцах, хуваагдах зүйл болоогүй”, “Орос Монголын найрамдлын найдвартай аргамж” гарчигтай ярилцлагыг унших боломжтой.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Сургуулийн дотуур байрны гурилаас ацетил хэмээх бодис илэрчээ”, “Химийн хортой бодис тээвэрлэж явсан хүмүүсийг саатууллаа”, “Далайд гарах хувилбар буюу Монголчуудын мөрөөдөл”, “Р.Сүхбат: Нүүрс хөтөлбөрт цэргүүдийг оролцуулсан нь албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа нэг хэлбэр гэж үзсэн” зэрэг мэдээ, материал нийтлэгджээ.
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаараас “А.Галбаатар: Тэдний эцсийн зорилго намайг огцруулах”, “Ичиножёог унахад япончууд хачин баярлав даа”, “Хятадууд төвд банхарыг хувилж байна”, “Өсвөрийн бөхчүүд Өлгийд зодоглоно” гэсэн гарчигтай ярилцлагыг уншаарай.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Баялгаасаа болж баларсан улсын жишээг давтахгүй байя гэвэл...”, “Зээрийн 8300 эвэр хилээр нэвтрүүлэхийг завдав”, “Утаагүй зуухыг ирэх сарын 3-наас худалдана”, “ОХУ хэвлэлийн зах зээлээс гаднынхныг шахаж эхэллээ” зэрэг ярилцлагуудыг онцлож байна.
“Улс төрийн тойм” сониноос та “Ц.Даваасүрэн: Мэргэжлийн бус хүмүүс төрийн ажлыг сүйрүүлж байна”, “Нийслэлийн иргэд, жолооч нарт сэрэмжлүүлэх нь”, “Хонгконгт эсэргүүцлийн хөдөлгөөн өргөжсөөр байна”, “Дулааны салбар өвөлд бэлэн үү” зэрэг мэдээллийг уншаарай.
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Нүүрс дагасан амьдрал эхэллээ”, “Бензин шингэсэн гурилнаас болж хүүхдүүд хорджээ”, “Т.Санчирыг Ази тивийн шилдэг гурван сагсчны нэгээр нэрлэлээ”, “Э.Анхбаяр: Макаод болох олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд оролцоно” зэрэг мэдээллийг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1004 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.