Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Хөвсгөл аймагт хоёр сурагч амиа алджээ

2014-09-30 11:23:22
Error loading player: No playable sources found

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд энэ сарын 15-нд ахлах ангийн хоёр сурагч усанд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Амиа алдсан сурагчид Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай III сургуулийн 12 дугаар ангид сурдаг байсан аж. Тухайн өдөр аймаг даяар “Эрүүл мэндийн өдөрлөг” болсон бөгөөд бүх сургуулийн сурагчид нь төвөөс зайдуу гарч спортын шилдгүүдээ шалгаруулдаг байна.

Хүүхдүүд аймгийн төвөөс 7 км зайтай Хилэнтийн гүүр рүү явсан аж. Тэд Мөрөн голын эрэг даган өгсчээ. Гэтэл голын эргээр явж байсан  нэг эмэгтэй сурагч нурж, цээл рүү унасан байна. Түүнийг аврахаар ангийнх нь дөрвөн хүүхэд араас нь орсон боловч гурав нь амьд гарч, нэг нь түрүүлж унасан охины хамт амь эрсджээ.

Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч н.Мягмарсүрэн “Сурагчид анхаарал болгоомжгүй явснаас үүдэн 3-4 метрийн гүн цээлд унаж амь насаа алдсан. Амь үрэгдсэн сурагчдад шинжилгээ хийхэд ямар ч согтууруулсан ундаа хэрэглэсэн зүйл илрээгүй. Тиймээс энэ бол багш, хүүхдүүдийн анхааралгүй байдалтай шууд холбоотой” гэлээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хөвсгөл аймагт хоёр сурагч амиа алджээ  
Үзсэн: 1219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй