
Өнгөрөгч зургаадугаар сарын 26-ны 102 дугаар тогтоолоор шинэчлэгдсэн “Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам”-ын дагуу ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэл EC зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцохоор болсон билээ. Тиймээс иргэдэд шуурхай үйлчлэх үүднээс ТҮЦ машинаас ЕС зөвшөөрлийг олгохоор болжээ.
Тээврийн жолооч тухайн зөвшөөрлийг хагас жилийн хугацаанд ашиглах юм. Зөвшөөрлийг авахын тулд жолооч машинаа техникийн хяналтын үзлэгт оруулсан байх ёстой бөгөөд үүнээс гадна татвар төлсөн, хариуцлагын даатгалд хамрагдсан, тээврийн хэрэгслийн бүртгэлийн программд мэдээлэлтэй байх ёстой аж.
Тухайн тээврийн хэрэгсэл дээрх шаардлага хангасан тохиолдолд ЕС зөвшөөрлийг тээврийн хэрэгслийн “В” , “С” , “Е” ангиллын дагуу олгох юм байна.
Автомашины EC зөвшөөрлийг ТҮЦ машинаас авна | ||
Үзсэн: 3712 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.