
Error loading player: No playable sources found
Цагдан хорих 461-р ангид хоригдож байсан сэжигтэн Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар энэ сарын 4-нд хорих газраас оргосон билээ. Тэднийг орон даяар эрэн хайгаад байсан юм. Харин өчигдөр орой 18.00 цагийн үед Б.Амарбаясгаланг “Бөмбөгөр” худалдааны төв орчимд явж байхад нь цагдаагийнхан баривчилжээ.
Б.Амарбаясгаланг хулгайн хэрэгт сэжигтнээр татсан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Шалгагдаж байх явцдаа тэрбээр оргон зайлсан учраас түүний хэрэгт “Мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан” гэх зүйл анги нэмэгдэх ажээ. Харин Э.Вантөмөрийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна.
Оргосон хоригдлуудын нэгийг баривчилжээ | ||
Үзсэн: 1338 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.